Ирэх сард ”Могойн чуулган” болно

Уран нугараач О.Цэцэглэн ирэх сарын 4-нд "Могойн чуулган" уран нугаралтын тайлан тоглолтоо хийх нээ. Тоглолтод "Монголжингоо" уран нугаралтын холбооны нугараачид, морин хуурч, хөөмийчид оролцох аж.
Тоглолтын найруулгыг ҮДБЭЧ-ийн бүжиг дэглээч, гавъяат жүжигчин А.Даваахүү хийж буй гэнэ.
Тоглолт хоёр хэсэгтэй явагдах бөгөөд могойны үүсэл хөгжлийг өгүүлэх аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ