Кардашианы хүү ямар харагдах вэ

img

Реппер Кейни Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нар тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах билээ. Ким энэ долоо хоногийн эхээр шинэ хүнийхээ хүйсийг фэнүүддээ мэдэгдсэн юм. Тэрбээр “Нори охин минь эрэгтэй дүүтэй болно. Кейни их баяртай байгаа” хэмээн жиргэжээ.

 

Тэгвэл хэзээ төрөх нь тодорхойгүй байгаа Кейнигийн хүү найман настайдаа ямархуу харагдах сонирхолтой зургийг чөлөөт уран бүтээл Жое Муллинс зурж, өөрийн твиттер, инстаграмдаа байршуулж “Хүү ерөнхийдөө аавтайгаа тун адилхан болно. Гэхдээ арьсны өнгө нь бага зэргийг цайвар буюу ээжийнхээ арьстай төстэй байх. Нүд, хамар нь аав бол хөмсөг, уруул нь Кимтэй төстэй байх. Харин хүү Норигоос өөр төрхтэй байх болно” гэж бичжээ.

 

Энэхүү зураг олон нийтийн сүлжээнд байршсны дараа Кимийн фэнүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж “Жое Муллинс хүүхдийн төрхийг 90 хувьтай дөхүүлжээ” гэсэн байна.

 

Хос хоёр дахь хүүхдээ Браун, Жон, Жеймс гэх мэт америкчуудын дунд өргөн хэрэглэгддэг нэрээр нэрлэхээ мэдэгдээд байгаа. Учир нь Кейни охиноо Норт Уэст хэмээн нэрлэснээс болж шүүмжлэлийн бай болсон юм. Энэхүү нэр 2013 оны хамгийн тэнэг нэрээр тодорсон аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ