Г.Сүндэрмаа мяраалаг бүсгүйчүүдийг тураана

img

Монголын охидын цөөхөн хамтлагийн нэг “Sweetymotion”-ы бүсгүйчүүд сүүлийн үед уран бүтээл, хувийн амьдралаа зэрэг зохицуулаад тун ч завгүй яваа. 

 

Тэгвэл тус хамтлагийн гишүүн Г.Сүндэрмаа мяраалаг бүсгүйчүүддээ зориулж, гоолиг сайхан бие хэрхэн арчилдгаа бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаар шийджээ.  

 

Иймд тэдэнд зориулж, “Fit4Change” нэртэй дасгалын цомог гаргасан байна. Уг цомогт төрсний дараах таргалалтаас хэрхэн сэргийлэх, мяраалаг охид бүсгүйчүүд хэрхэн хүссэн жиндээ хүрэх, биеийг хэсэгчлэн тураах зэрэг дасгал, зөвлөмжүүд багтсан аж. Цуврал дасгалуудыг багтаасан ба тун удахгүй худалдаанд гарах гэнэ.

 

Сонирхуулахад, дуучин Г.Сүндэрээ охиноо төрүүлээд 14 хоноод хэвийн жиндээ хүрсэн тухай манай сайтад өгсөн ярилцлагандаа дурьдсан байдаг.

 

Б.Дэжид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaluud:
chi ooroo myraalag bvsgvi ym bishvv? zaaval yas aris gehgui dundaj goe bietei bj boldogguimuu?
2015-06-24
ZALUUUU:
MYRAALAG BUSGUICHUUD GOESHDEE TEHGUI YS ARIS EMEGTEI BOL EMEGTEILEG BISH SHUU BUSGUICHUUDEEE
2015-06-24