Кайтлин Женнерийг шоглов

Реалити шоуны од Ким Кардашианы эцэг Брюс Женнер энэ долоо хоногийн эхээр цоо шинэ төрхөө олон нийтэд харуулсан билээ. Тэрбээр эмэгтэй болохыг хүсч буйгаа “NBS” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан удаатай. Женнер яриагаа ажил хэрэг болгож, өнгөрсөн сарын дундуур хагалгаанд орж хүйсээ солиулсан байна. Тэрбээр үс залгуулж, өндөр өсгийт өмсч, охидынхоо зөвлөсөн хувцас, чимэглэлээр гадаад төрхөө танигдахын аргагүй өөрчилсөн юм. Охидоосоо илүү олны анхаарлыг татаад буй Брюс Женнер буюу Кайтлин Женнерийг “The Simpson” хүүхэлдэйн киноны зураачид шоглож, шинэхэн цувралдаа тоглуулсан байна.
“The Simpson” хүүхэлдэйн кинонд Кайтлинд хэрхэн нөхөр олж буйгаар дараагийн цувралд гарахаар болжээ. Кайтлин “Vanity Fair” сэтгүүлийг чимсэн байна. Тус сэтгүүл нийтдээ 11 сая хувь зарагдсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ