
Өмнөговь аймгийн Ноён сумын Цагдаагийн хэлтэст ажиллаж байсан 25 настай М энэ сарын 2-ны өдөрамиа хорложээ. Эх сурвалжийн мэдээллээр М нь Дархан-Уул аймагт ажиллаж байгааджилийн өмнө Өмнөговь аймаг руу шилжсэн очсон гэнэ.
Талийгаач Цагдаагийн академид эчнээгээр суралцаж байжээ. Хэрэг гарахаас өмнө буюу энэ сарын 1-ний өдөр цагдаа зодооны хэрэгт холбогдож удирдлагууд нь хариуцлага тооцох тухай түүнд сануулсан байна.
Уг нь бол гэмт этгээдүүд хоорондоо зодолдож бусдын автомашины цонхыг хагалах үеэр тэрбээр албан үүргээ гүйцэтгэсэн гэсэн мэдээлэл байна.
Зарим нутгийн иргэдийн хэлэхээр талийгаач өмнө нь тус суманд ажиллаж байхдаа хутгалуулж байсан гээд нэлээд дарамттай ажилладаг байжээ. Талийгаачийн цогцсыгУлаанбаатарт авчирч задлан шинжилгээ хийхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ