Амалийн жин асуудал үүсгэжээ
2015-06-24

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни, Амаль нар тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах билээ. Амаль хоёр сартай жирэмсэн бөгөөд түүний биеийн жин урагт асуудал үүсгэж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хатагтай Клуни 174 см-ийн өндөртэй ч биеийн жин нь 40.1 кг аж. Эмч нарын хэлснээр эхийн биеийн жин бага байх нь урагт нөлөөлөхөөс гадна эрүүл хүүхэд төрөх бараг боломжгүй гэжээ. Тэрбээр 10 жилийн өмнөөс цагаан хоолтон болж, 2011 оноос анорекси буюу тураалд орох өвчнөөр шаналах болсон юм. Хос хүүхэдтэй болохын тулд шилдэг гэсэн эмч нартай уулзаж, зөвлөгөө авч байгаа гэнэ.

 

Клуни твиттертээ “Миний мөрөөдөл бол хүүхэд. Хурдхан шиг хүүхдээ тэвэрмээр байна” гэсэн бол Амаль “Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд бүхий л бололцоогоо ашиглах болно” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин