”Хорын ерөндөг”-ийг тайлаарай

Зохиогч Х.Бат-Ирээдүйн "Хорын ерөндөг" ном нь Амьдрал, Хорын ерөндөг, Ухаарал, Өөрчлөлт, Хавсралт гэсэн таван бүлэгтэй. Нэг бүлэгт олон үзэл бодлыг нэгтгэх боломжгүй тул тал бүрээс нь харж нэг цөм болгохоор бичжээ. Энэхүү номын гол агуулга нь Хувь хүний хөгжил, залуу хүний эерэг сэтгэлгээний тайлбар болсон залуучуудад зориулсан бүтээл юм.
Тэгвэл уг номын нээлт өнөөдөр "Интерном" номын дэлгүүрт болох аж.
Аливаа зүйлд амар хялбар хүрэх, сөрөг хандлага, сэтгэлгээний хомсдол зэрэгт ерөндөг болж зохиогч өөрийн үзэл санаа, бодсон ухаарсан зүйлсийг олон талаас эргэцүүлэн байж гаргасан агууламжтай юм. Бүхий л зүйлсэд саад бэрхшээл байх хэдий ч тэр болгоныг даван туулах зөв гарц шийдэлд тулах болно.
Энэ нийгмийн олон сөрөг үйл явдлуудад зохиогч өөрийн оношийг тавьж хорын ерөндөг үйлдвэрлэн та бүхэнд дэлгэж байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ