Наадмын загварын үзэсгэлэн болно

img

 “Хайрын хурим”  салон үндэсний их баяр наадамд зориулан урласан Монгол загварын хувцасны үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэхэд бэлэн болжээ.  Монгол загварын хувцасны үзэсгэлэнгийн нээлт  өнөөдөр 15.00 цагт   Хайрын хурим салоны  байранд  болно. 

 

 Цоо шинэ санаа, шийдэл бүхий   коллекцийг тус салоны дизайнер Э.Туул, Б.Ууганцэцэг нар  хамтран урласан байна.  Энэ удаагийн Монгол хувцасны загварын коллекци  орчин цагийн эмэгтэйлэг бүсгүйчүүдийн хүсэл сонирхолд  нийцсэн  цэвэр торгон,  ханцуйтай, ханцуйгүй, даашинз шиг байхаас гадна  монгол  дээлний  элемент болох өндөр  мөр, урт ханцуй, бүс зэргийг  хослуулжээ.  

 

Материалын хувьд  тодотгохгүй байхын аргагүй. Монгол хатдын  хөргийг дагнан зурдаг зураач Д.Наранцэцэгийн бүтээлээс албан ёсны  зохиогчийн эрхтэйгээр    дэлхийд алдартай  Хятадын торгоны үйлдвэрт хэвлэмэл  зургийг цэвэр торгон утсаар нэхэж  багахан хэмжээгээр захиалан  үйлдвэрлэсэн байна.

 

Энэ удаагийн коллекцидоо  Бөртэ, Есүй, Мандухай хатдын хөрөг, Домог гэх дөрвөн зургийг сонгон материалаа  гаргаж авсан байна. Тус салон энэ удаагийн загварынхаа дүр төрхөөр топ модель Пүрэвсүрэнг сонгон зураг авалтаа  хийжээ.  Үзэсгэлэн энэ сарын 25-28-ны өдөр 15.00.22.00 цагийн хооронд дөрвөн өдөр үргэлжлэх  бөгөөд олон нийтэд нээлттэй юм байна. 

 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ