“Киви”-гийн охидын хэн нь хэн бэ?
Монголд байгаа тоотой хэдэн охидын хамтлаг бол “Киви”. Исгэлэн жимсний нэрээр нэрлэсэн хамтлаг маань рок попын ертөнцөд "ирээд" 11 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд ази төрхийг илэрхийлэх охидыг дөрвөн удаа сольж амжсан юм.
Тэгвэл "Киви" хамтлагийнхан экс гишүүдээ цуглуулжээ. Харин тэдний дотор тус хамтлагийн гишүүн байсан Б.Халиун харагдсангүй.
"Экс"-үүд хэрхэн аж төрж байна вэ?
Б.Халиуны хувьд тус хамтлагийн дөрөв дэхь гишүүн юм. Хамтлаг ид мандаж явах үед залуу дуучин О.Анхаатай хайр сэтгэлийн холбоо үүсгэж, хамтлагийнхаа дүрмийг зөрчиж байсан гэдэг.
Тийм ч учраас "Киви"-гийн продьюсер Б.Ангирмаа Б.Халиунааг хамтлагаасаа хөөх хатуухан шийтгэл оногдуулж байсан юм. Учир нь тухайн үед дуучин О.Анхаа гэр бүлтэй, тогтсон амьдралтай байлаа.
Харин өдгөө Б.Халиун, О.Анхаа нар хоёрдахь хүүхдээ өлгийдөн авч, нам жим амьдралыг эрхэмлэх болсон юм.
"Киви" хамтлагт дуучин Б.Халиунаас өмнө Э.Энхзол буюу Энхээ гэх чадварлаг дуучинтай байсан юм.
Хамтлаг анх байгуулагдаж байхад Ука, Намуунаа нараас гадна Э.Энхзол хэмээх гишүүнтэй
байсан.
Байгуулагдаад нэг их удаагүй байтал Э.Энхзол Бээжин рүү суралцахаар одсоноор "Киви" хамтлагаас гарсан.
Мөн түүнийг продюсер Б.Ангирмаатайгаа таарч тохироогүйн улмаас хамтлагаас гарсан ч гэж ярьдаг юм билээ. Нэг хэсэг "Б" продакшнтай хамтран уран бүтээл туурьвиж байсан тэрээр хэсэг хугацаанд урлагаас хөндийрсөн.
Харин NU Producing компанитай хамтран уран бүтээлээ дахин туурьвиж эхэлсэн ч удалгүй сураг алдарсан.
Тэрээр DZ man-тэй хамтран дуулж хэсэг шуугиулсан дуугаа дахин найруулж, акустик хэлбэрээр гаргасан нь нэлээдгүй хүмүүсийн анхаарлыг татаад байсан юм. Харин өдгөө хувийн бизнэс эрхэлж байна.
"Киви"-гийн ази төрхийг тодорхойлох гуравдахь гишүүн бол Соко буюу Б.Солонго байлаа. Хамтлагаас гарсан Б.Халиуны оронд шинэ гишүүн хайх хэрэгтэй болов.
Ингээд хамтлагийн дуучин Ц.Намуунаа арван жилд нэг ангид сурдаг байсан Б.Солонгыг продюсер Б.Ангирмаад санал болгосны дагуу царай зүс, бие хаа болон хэнээс ч дутахааргүй сайн бүжиглэчихдэг байсан зэрэг нь Б.Солонгыг "Киви"-гийн шинэ гишүүн болгов.
Гэвч Б.Солонго хайр сэтгэлтэйгээ учирч, хүүхэдтэй болсноор өмнөх гишүүн Б.Халиуны нэгэн адил хамтлагаасаа явсан гэдэг. Тэрээр "Анод" банкны ТУЗ-ын гишүүн асан Н.Даваагийн том хүүтэй гэр бүл болсон.
Хамтлагаасаа гараад удалгүй бие давхар болж, үрийн зулай үнэрлэжээ. Одоо тэр хоёр ч хүүхдийн эх болон нам гүмхэн амьдарч байна.
Зиа, хуучин гишүүдийн хувьд нэг иймэрхүү. Харин шинэ гишүүд маань ямар амжилт ололттой байгааг сонирхуулая. Түүнээс өмнө тус хамтлаг эрхэн байгуулагдаж байсан тухай ерөнхий мэдээллийг хүргье.
"Амрагтай, маамуутай, цомогтой" гурав
Анх 2004 дуучин Б.Дашдондогийн "Nature sound" дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд "Хонгор минь" дуугаа УДЭТ-ын тайзнаа дуулж, "Киви" хамтлаг байгуулагдсанаа зарлаж байсан билээ. Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан түүхтэй.
Гарч ирсэн цагаасаа өвөрмөц дүр төрхтэй гишүүдийн бүрэлдэхүүн олны анхаарлыг татаж байсан юм. Хамтлагийн охидыг бүр цагаан, шар, хар арьстан хэмээн хэлээд заншчихсан. Тиймдээ ч өвөрмөц стильтэй, "өнгө, өнгийн" бүсгүйчүүд хэмээн хэлэгддэг. Гэвч гуравдагч гишүүд нь байнга солигдсоор ирсэн. Ингээд “Киви” хамтлагийн одоогийн бүрэлдэхүүний талаар өгүүлье.
Г.Сүбээдэй хүүгийн ээж
Продюсер Б.Ангирмаа Д.Уламбаяр хэмээх эвсэлтэй бүжиглэдэг дэгжин шар охиныг харснаар "Киви" хамтлагийг байгуулах санаа төрсөн гэдэг.
Тэрээр 1979 онд төрсөн бөгөөд эцэг эхээс зургуулаа. Ука СУИС-д сурч, жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж аавынхаа зөвлөгөөг дагаж гадаад хэлний "Орхон" дээд сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон ч, сурсангүй.
Тэгээд хэнд ч хэлэлгүйгээр СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн боловч хоёр дахь шатны шалгалтандаа тэнцэлгүй уначихсан гэдэг. Түүнийг дуучин болохооосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан, бааранд тайчигч, бүжигчин, dj байсан гэх мэтээр ярьдаг.
Хамтлагийн ахлагч Укаг "I am in Love" нэртэй бие даасан цомог гаргаснаар “Киви” хамтлаг тарах нь гэсэн шуугианыг дагуулж байв.
Харин Ука өнгөрсөн жил 36 нас хүрэх үедээ ээж боллоо. Тэрбээр н.Ганбаяр гэх залуу бизнесмэн залуутай, дэр нэгтгэн Г.Сүбээдэй хэмээх бяцхан "ханхүүтэй" болоод байгаа юм.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний нөхөр н.Ганбаяр загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгийн ойрын хамаатан бөгөөд дуучин бүсгүйтэй нэг гэрт орохын тулд эхнэр, хүүхдээ орхиод ирсэн гэдэг шүү.
Ямартаа ч, саяхан болсон тоглолтын үеэр Ука маань нэлээд, намба суужээ. Тэрбээр маргааш буюу энэ сарын 26-нд болох тоглолтоо дуусгаад, уран бүтээлээсээ завсарлага аван олны нүд, чихнээс холуур нам гүмхэн амьдрахыг хүсч буй гэсэн.
"Ганц хором"-ын эзэн Ц.Намуунаа
Укагаас дутахааргүй хамтлагийн гол имижийг бүрдүүлэгч хольж, сольж боломгүй гишүүн бол Ц.Намуунаа. Түүнийг СГЗ Ухнаагийн ач охин гэдгийг хүмүүс мэддэг.
Тэгсэн ч түүнийг Африк гаралтай хэмээн сенсааци тарьж, анх олны танил болж байв. Үнэндээ түүний ээж нь Монгол, аав нь Габон хүн байдаг. Өөрөө ч үүнийгээ баталж ярьдаг.
Тэрээр таван настайдаа “Бяцхан эстрадын дуучин” тэмцээний хүрэл медаль, Испанид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээний дэд байр, Парист болсон олон улсын хүүхдийн төгөлдөр хуурын тэмцээнээс Гранпри шагнал хүртэж байснаар багаасаа урлагийн хүн болох авъяас нь тодорсон гэдэг. Хамтлагт орж, дуучин болохоосоо өмнө загвар өмсдөг байжээ.
Ц.Намуунаа н.Билгүүн, н.Гантулга гэх мэт хэд хэдэн залуутай нэр холбогдож байсан ч, ганц биеэрээ хоцорсон. Тиймдээ ч, "Ганц хором" хэмээх цомгоо гаргасан юм.
Цомгийн дууг сонсоход ихэнхдээ бардам бүсгүйн хууртсан амьдрал, хайр хүссэн, ганцаардлын өнгө аястай санагдуулж байна гэсэн шүүмжийг сонсогчдоос хүртээд байгаа. Тэрбээр өдгөө өвөөтэйгөө хамт амьдарч байна.
Ямартаа ч, "хар сувд" болсон сайхан бүсгүйд тун удахгүй сайхан хайр ирэх биз ээ.
Н.Номтойбаяртай "но"-той П.Алтанцэцэг
П.Алтанцэцэг буюу Агий хамтлагийн хамгийн залуухан, даруухан төрхтэй гишүүн.
Хэдийгээр сонсогчид түүнийг “хамтлагийн нөхөөс”, царайнаас цаашгүй, дуу дуулж гавьдаггүй нэгэн хэмээдэг. Гэвч тэрбээр энэ мэдээлэлд гутардаггүй гэсэн.
Магадгүй “Киви” хамтлагаас гурван ч гишүүн солигдоод гарчихсан учир түүнийг ийн хэлэгддэг байх.
Агий “Гэгээрэл” 10 дугаар сургуулийг төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. Ахтай, айлын ганц охин болохоор эрх танхи гэгддэг юм билээ. Ц.Намуунтай "Монгол модель" агентлагийн загварын дугуйланд хамт явдаг байсан бөгөөд продюсер Б.Ангирмаад дуулж, бүжиглэж шалгуулснаар энэ хамтлагт орох эрхээ олж авсан.
Агий “Би бусад гишүүд шиг хамтлагаа тийм ч амархан орхихгүй. Хамтлагтаа тууштай байж, хүмүүсийг ташаа ойлголтоос нь гаргана" хэмээснээр нэлээд тууштай явж байгаа.
Түүний нэр холбогдож явсан залуучууд цөөнгүй. Тухайлбал, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эгчийн хүү Эрдэнэ, их аварга Д.Дагвадорж гэх мэт. Харин сүүлд сонсох нээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай хөтөлцөж гүйх болсон гэнэ лээ. Тэд өөрсдөө ч уг мэдээллийг үгүйсгэхгүй байгаа.
Ямартаа ч, монголын толгой баяны хүү, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ээлжит гэргий болохыг хэн ч мэдлээ. Хосууддаа сайн сайхныг хүсье.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ