Урианхай түмэн наадна

img

Урианхай түмний соёл урлаг, спортын "Алтан хүрээ" найм дахь удаагийн наадам долдугаар сарын 3-5-нд болох гэж байна. 

 

Гурван жил тутамд зохион байгуулагдаж ирсэн "Алтан хүрээ" наадамд БНХАУ-ын Шинжаан Уйгар, Өвөрмонгол, ОХУ-ын Халимаг зэрэг газраас 20-30 хүний бүрэлдэхүүнтэй 1-2 баг оролцох аж.

 

Оролцогчид угсаатны соёл, ёс заншил, спорт, урлагийн төрлүүдээр өрсөлдөх юм.

 

Энэ жилийн хувьд "Цонжинболдог" цогцолбор, "Ариг Монгол хаад" жуулчны баазад болох юм байна. 

 

Наадмын үеэр урианхай сур, үндэсний бөхийн барилдаан, урианхай ардын аман зохиолын уралдаан, урианхай ардын дууны тэмцээн, урианхай ардын бүжиг, бие биелгээ, урианхай хөгжмийн зэмсэг, уламжлалт гар урлал, хувцас хэрэглэл, эд зүйлс, урианхай тоглоом наадгай, урианхай эртний мартагдсан урлаг, ёс заншлын зүйлс, эрдэм шинжилгээний бага хурал гэсэн хэсгүүдэд хуваагдан явах  ажээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Халхын хүү:
Шинжаанаас цагаачилж ирсэн зүүнгар гаралтай хэдхэн урианхай нар хэзээнээс ТҮМЭН болоод мандчихсаныг нь бас мэдээгүй юм байна.
2015-06-25