Жүжигчин У.Уранчимэгийн охин ээжийнхээ ”шийрийг хатаана”

Найруулагч Г.Цоггэрэл болон “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэгийн бахархал нь мэдээж түүний охин Ц.Анударь юм. Өдрөөс өдөр гоо үзэсгэлэнтэй болж буй ганц охиндоо аав, ээж нь амиа тавьдаг гэнэ лээ. Тийм ч учраас жүжигчин У.Уранчимэг уран бүтээлийн цаг наргүй их ажлынхаа дараа өөртөө амралт өгч, амин хайртай ганц охиныхоо хамт гадаадаар аялж зугаалах дуртай аж.
Царай зүс төдийгүй нуруу туруу, бие галбирын хувьд ээжээсээ дутахааргүй адилхан гэгдэж буй эрхэм жүжигчний ганц охиныг харсан хүмүүс “Найз нь юм биш үү” хэмээн андуурдаг бөгөөд У.Уранчимэг ч түүнтэйгээ илэн далангүй харилцаж, хамаг нууцаа хуваалцдаг болохоо нуугаагүй билээ.
Ойр дотныхон нь Ц.Анударийн тухай ярихдаа "Баян айлын ганц охин гэхэд сайхан ааштай, их хэрсүү, ухаантай. Жүжигчин болгосон бол ээжийнхээ шийрийг хатаах сайн жүжигчин болох байсан даа" хэмээн шүүрс алдах аж.
Ц.Анударийн хувьд багаасаа усан спортоор хичээллэсэн бөгөөд өнгөрсөн жил Усанд сэлэлтийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Өдгөө "MCS"-ын тамирчин гэх тодотголтой юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ