Жонни Деппийг үнсчээ

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп Австрали улсад “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны зураг авалтад оролцож байгаа билээ. Тэрбээр өчигдөр зураг авалт болж буй талбайгаас холгүй цугларсан хэсэг фэнтэйгээ уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчинг фэнүүдтэйгээ гар барьж байхад нэгэн эмэгтэй түүнийг үнсч амжсан байна.
Эмэгтэйн найз тэдний зургийг авч амжсан бөгөөд твиттер, инстаграмдаа байршуулсан “Софи азтай юм аа. Жонниг үнсчихлээ” хэмээн бичжээ. Жонни үнсүүлснийхээ дараа “Санамсаргүй бүхэн гайхалтай байдаг. Бүсгүй минь чиний үнсэлт надад таалагдлаа” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ