Тиара Банкс тайзаа орхино

“American next top model” шоуны ерөнхий шүүгч, сахиусан тэнгэр Тиара Банкс тун удахгүй загварын тайзаа орхихоо мэдэгдлээ. Тэрбээр “Victory’s secret” шоуны анхны өнгөт арьст сахиусан тэнгэр бөгөөд “TIME” сэтгүүлээс жил бүр тодруулдаг “дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэй”-д багтсаар байгаа юм. Тиара сүүлийн үед хэтэрхий их жин нэмж, өөрийн гоо сайхны бэлгэдэл болсон үсээ тайруулсан билээ. Түүний гэнэтийн өөрчлөлт олон нийтийн дургүйцлийг хүргэж, муулах хүмүүсийн тоо нэмэгдсэн юм.
Арьс өнгөний үзлийг хүчтэй эсэргүүцдэг Тиарагийн нэр хүнд огцом унахаас гадна “American next top model” шоуны нэр хүнд буураад байгаа. Хэтэрхий их жин нэмснээс болж дэлхийн шилдэг брэндүүд түүнтэй гэрээ байгуулахаас татгалзаж буй юм. Энэ бүхнээс үүдэж Тиара хэдхэн сарын дараа загварын тайзаа орхихоо инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр “Баяртай тайз минь. Баяртай найзуудаа” гэж бичсэн байна.
Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдэгдснээр “Тиара ирэх есдүгээр сард сүүлийн удаа загварын тайзнаа алхахаар болсон” гэв. Өнгөрсөн тавдугаар сард Бразилийн супермодель Жизель Бундхен загварын тайзаа орхисон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ