Хятадын цэргийн ансамбель манай улсад тоглоно

Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Дуу бүжгийн чуулгын 100 гаруй уран бүтээлчид манай улсын тайзнаа тоглох гэж байна.
Тоглолт энэ сарын 28-нд буюу ирэх ням гаригт Соёлын төв өргөөнд, Дархан-Уул аймгийн Залуучууд театрт ирэх сарын 1-нд, нийслэлийн Налайх дүүрэг дэх цэргийн ангид ирэх сарын 3-нд тоглолтоо хийх аж. Тоглолт үнэгүй.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ