Ч.Цэлмүүний өнөөдрийн гоёо

img

Дуучин Ч.Цэлмүүн

 

"Universe best songs" нэвтрүүлгээс төрөн гарсан амжилттай яваа дуучны нэг бол Ч.Цэлмүүн юм. Тэрээр уг тэмцээнд орсоноос хойш чамгүй олон уран бүтээл туурвихаас гадна хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөд авсан. Тэр хэрээр олны танил болсон юм.

 

Ч.Цэлмүүн рок попын ертөнцөд чамгүй боловсролтой гэгддэгээсээ гадна чамин ганган гэдгээрээ алдартай. Тэгвэл тэрбээр өнөөдөр монгол загвартай, торон материалтай хантааз маягийн цамц, богино банзалаар гангарчээ. 

 

Сонирхуулахад, дуучин маань “Агаре” хэмээх шүдний эмнэлгээ байгуулаад нилээдгүй хугацааг өнгөрөөжээ.

 

Ч.Цэлмүүн “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн юм. Мөн ЭМШУИС-д орчны эрүүл мэнд сэдвээр магитраа хамгаалж байжээ. Тэр дундаа агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг гээд гүнзгийрүүлсэн судалгаа хийж байгаа гэнэ. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qqqqq:
ene batsaanii yu omsoh n hend hamaa bnaaa erguu duhnuud
2015-06-26
zochin:
Xend xeregtei um
2015-06-26