Мила Кунис дахин төрөхгүй

Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар өнгөрсөн аравдугаар сард анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан билээ. Хос охиноо Элизабеат хэмээн нэрлэсэн юм. Жүжигчин бүсгүй өчигдөр Лондон хотноо хүрэлцэн ирж, “Faberge Cocktail Reception” арга хэмжээнд оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр арга хэмжээний үеэр хэвлэлийнхэнд хувийн амьдралынхаа талаар ярьжээ. Жүжигчин бүсгүй “Охин минь их том болж байгаа. Том болох тусмаа аавтайгаа адилхан болоод байгаа. Бид хоёрын нүд адилхан. Би дахин төрөхгүй. Надад ганцхан хүүхэд хангалттай” гэж хэлжээ.
Милагаас сэтгүүлчид “Таны шийдвэрийг Эштон Катчер хүндэтгэж байгаа юу” хэмээн асуухад тэрбээр “Үгүй ээ. Гэхдээ эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг гэдгийг эрчүүд ойлгох хэрэгтэй. Тэд юу хүсэх нь хэнд ч хамаагүй” хэмээн хариулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ