Анистон сүйгээ цуцалжээ

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон, найз залуу Жастин Теругаас салж, сүйгээ цуцалсан тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэд өнгөрсөн 2013 оны есдүгээр сард сүй тавьцгааж, ирэх арваннэгдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж байсан ч ийнхүү бүтэлгүйтсэн байна.
Хосын салсан шалтгаан тодорхойгүй байгаа ч Анистон, Теругийн хүүхдийг төрүүлэхээс татгалзснаас болж тэд үргэлж муудалцах болсон хэмээн гэрчүүд мэдээлжээ. Теру, Нью Йорк хотноо байрлах Анистоны гэрээс өчигдөр нүүж, Техас мужид байрлах гэртээ амьдрахаар болсон байна. Тэд таван жил орчим хамт амьдарсан бөгөөд Теру, жүжигчин бүсгүйг нэг бус удаа хуурч байсан нь илчлэгдсэн билээ.
Жүжигчин бүсгүй твиттертээ “Анистон дахиад л ганцаараа үлдлээ” хэмээн жиргэж, “Би сэтгэлээ цэгцэлмээр байна. Хэсэгхэн хугацаанд зүрхээ амрахыг хүсч байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ