Жүжигчин Аглуу түлэгдсэн хөвгүүдийг эргэлээ

Сүүлийн үед спорт, урлаг соёлоос төрсөн олны танил хүмүүс хүмүүнлэгийн ажилд сайн дураараа гар бие оролцдог болсон.
Тэгвэл МУГЖ Л.Баттулга буюу Аглуугийн гэр бүлийнхэнтэйгээ газны дэлбэрлэлтэд өртөж, хүнд гэмтсэн ах дүү хоёрыг эргэжээ. Энэ тухай түүний гэргий Н.Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Тэрбээр "Түлэгдсэн ах дүү хоёрыг эргэлээ. Дүүгийнх нь биеийн байдал гайгүй болж байна. Харин ах нь үнэхээр өрөвдмөөр...Солонгос явж эмчлүүлэхэд маш их хэмжээний мөнгө хэрэг болж байгаа юм байна. Та бүхэн боломжоороо туслаарай. Газ бол маши аюултай юм байна шүү" хэмээн бичжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ