Хүүхдийн номын ордны нэрийг өөрчиллөө

img

Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн номын ордон гэснийг Хүүхдийн төв номын сан болгон өөрчиллөө. Мөн тус номын сангийн барилгыг шинээр барих газрын асуудлыг судлан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.

 

Хүүхдийн төв номын сангийн бүтэц, дүрэм, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөрт үүрэг болголоо.

 

Тус номын сан нь 32 орон тоотой, монгол, англи, герман, орос, хятад зэрэг хэлээр  хэвлэгдсэн 80 мянга гаруй ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй, зургаан уншлагын танхимаар жилд 4000 гаруй байнгын уншигч, 80 мянган иргэнд үйлчилдэг байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ