Шварценеггер эхнэртэйгээ эргэн нийлэхийг хүсэв

Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер “NBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ экс эхнэр Мария Шрайвертэй эргэн нийлэхийг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би амьдралдаа олон алдаа гаргаж байсан. Гэхдээ хамгийн том алдаа бол Мариягаас салсан явдал. Би эхнэрээсээ салж, гэр бүлээсээ хол байгаадаа үнэхээр харамсч байна. Гэр бүлээ өдөр үгүйлэх үнэхээр уйтгартай. Эхнэртэйгээ эргэн нийлж, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзмаар байна. Би алдаа гаргаагүй байсан бол манай гэр салахгүй байсан. Эхнэрээ хуурсан нь миний буруу. Мария намайг уучлаач” гэж ярьжээ.
2011 оны есдүгээр сард жүжигчин эр эхнэрээсээ салж буйгаа зарлажээ. Тэдний салалтын шалтгаан нь хууралт бөгөөд Шварценеггер гэрийн үйлчлэгч Милдред Баенатайг жирэмслүүлсэн гэдэг нь илчлэгдсэний дараа хос салцгаасан юм. Гэрийн үйлчлэгч нь Шварценеггерээс хүүтэй болсон. Жүжигчний нууц хүүг Жосеф гэдэг бөгөөд тэрбээр өнгөрсөн сард ахлах сургуулиа төгссөн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ