Мисс Б.Гэрэлчулуун улс төрд хөл тавьжээ

Салбар салбарын олны танил эрхмүүд улс төрд "шургалах" явдал сүүлийн үед энгийн үзэгдэл болоод байгаа. Тэгвэл тэдний үргэлжлэл болж, мисс Б.Гэрэлчулуун улс төрд хөл тавиад байгаа сурагтай.
Тодруулбал, тэрбээр Нийслэлийн НАМЗХ-ны удирдах бүрэлдэхүүнд багтаж, улс төрд хүч үзэх замаа нээсэн гэнэ.
Мэдээж, дарга болох гэж сэрүүн зүүдэлж яваа амбицлаг залуучууд мисс бүсгүйчүүдээр нүд хужирлах дуртай бололтой.
Түүний хувьд сүүлийн жилүүдэд хүүхдээ асарч, нөхрөө халамжлангаа цахим ертөнцөд тун ч идэвхтэй байх болсон. Түүнчлэн телевизийн олон ангит кинонуудад урилгаар тоглож, уран бүтээлээ ч мөн хойш тавилгүй хослуулж яваа бол энэ удаа улс төрд орохоор зориглосон гэнэ шүү.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ