Сэтгүүлчдийг харааж загнажээ

img

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийн хүү Жайден Смит 1970 оны үеийг харуулах “The Get Down in Manhattan on Monday” кинонд гол дүрийг бүтээж байгаа билээ. Тэрбээр Динне Блонж гэх хүүгийн дүрийг бүтээж байгаа юм. Зураг авалт Лос Анжелес хотноо үргэлжилж байгаа бөгөөд киноны нээлт ирэх оны гуравдугаар сард болно.

 

Зураг авалтын талбайд сэтгүүлчид зураг авч, жүжигчидтэй уулзахыг хүссэн байна. Энэ бүхнийг харж зогссон Жайден Смит бухимдаж, сэтгүүлчдийг хэл амаар доромжилж “Муу гуйлгачид. Биднийг ангуучилж, мөрдлөгө хийхээ зогсоо” хэмээн хашгирсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жайден мөн сэтгүүлчдийг таван минутын дотор зураг авалтын талбайг чөлөөлөхгүй бол цагдаа дуудахаа сануулжээ. Хүүгийнхээ итгэмээргүй үйлдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж уншсан жүжигчин Уилл Смит сэтгүүлчдээс уучлалт гуйсан байна. Смит твиттертээ “Хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйж байна. Уран бүтээлч хүн сэтгүүлчид гэлтгүй бүх хүнийг хүндэлдэг байх учиртай. Хүүгээ буруу хүмүүжилсэн байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HALTAR BATSAAN:
DAVARSAN BATSAAN
2015-07-02
Зочин:
яадий. сэтгүүлчид бол хогийн амьтад
2015-07-01