“Уяхан замбуутивийн наран” дундговьчуудын шүтээн болно

img

Монгол ардын уртын дуу “Уяхан замбуутивийн наран”- г Дундговь аймгийн шүтээн дуу болгож тунхаглах тухай саналыг тус аймгийн Засаг дарга зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлэн, дэмжигджээ.

 

Улмаар аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн хуралд тогтоолын төсөл оруулахаар болсон байна.

 

Дундговь аймгаас төрсөн зууны манлай алдарт хоёр уртын дуучин Ж.Дорждагва, Н. Норовбанзад нар “Уяхан замбуутивийн наран” дууг гайхамшигтай сайхан дуулж, ЮНЕСКО- гийн соёлын өвд бүртгэгдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үнэлэгддэг. 19- 20 дугаар зуунд халхын их дуучин М. Мөрренчин, М. Жунай, Төмөр, Ж. Дорждагва, Н. Норовбанзад нар энэ дууг дуулж ирсэн бөгөөд алдарт дуучин Ж. Дорждагвын зааж өгснөөр Н. Норовбанзад дуулж дэлхий даяар энэ дууг “Нарны дуулал” болгон түгээсэн гавъяатан гэж урлагийн түүхэнд мөнхөрчээ.

 

Тэрээр 1993 онд Фукуокогийн Азийн Соёлын шагнал хүртээд “Уяхан замбуутивийн наран”-г дуулахад танхим даяар доргин хөдлөх лугаа болж байсан тухай судлаачийн тэмдэглэсэн нь ч бий. 


Ямар ч атугай Дундговь нутгаас төрсөн алдарт хоёр уртын дуучны нэг нь нөгөөдөө зааж өгч дуулуулснаар дэлхий даяар түгэн алдаршиж, улмаар ЮНЕСКО- гийн соёлын өвд багтсан “Уяхан замбуутивийн наран” дууг Дундговьчууд шүтээн дуу хэмээн тунхаглахаар зэхэж байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дэндүү том дууг дэндүү жижигрүүлж яах гэсэн юм бэ дээ. Жижиг жижиг гарууд!!!! irgen 202.179.28.134 ҮНЭН ХЭЛЛЭЭ .
2015-07-02
irgen:
Дэндүү том дууг дэндүү жижигрүүлж яах гэсэн юм бэ дээ. Жижиг жижиг гарууд
2015-07-02
zochin:
Argagui zuv yum sedej dee . urtiin duuniii ulgii nutag gedeg biz dee . dundgoviinh bish l dee . tehdee mash ih demjij bna . urtiin duuchid endees turdug gdg. yer ni sain duuchid dundgovios gardag ni unen shuu . amjilt husye . dundgovichuud aaa !!!!!!!
2015-07-02
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-07-01