Ерөнхийлөгч Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарыг ”таалав”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МУГЖ Г.Ариунбаатар, Э.Амартүшин нарыг таалжээ.
Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны түрүү, “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн Э.Амартүвшин нарыг наадмын нээлтэд дуулуулахыг хүссэн хүсэлтээ бичжээ. Түүний энэхүү саналыг жиргээчид маш их дэмжиж байгаа аж.
Хэдхэн сарын өмнө Засгийн газрын гишүүд нэг сая доллараар гадаадын нэр хүндтэй дуучингаар наадмын нээлтийн хийж, жуулчдыг эх орондоо татахаар төлөвлөж байсан юм. Гэвч тэдний энэхүү санал ард түмэнд таалагдаагүй юм.
Тиймээс наадмын нээлтийг Азийн авъяастнууд тэмцээнд оролцсон "Хөсөгтөн" хамтлагаар эхлүүлэхээр болсон билээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ