Өөрийг нь дөнгөсөн шоуг шүүхэд өгчээ

“The Hilton” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон өнгөрсөн амралтын өдөр Египетийн хөтлөгч Рамаз Галалын хөтлөн явуулдаг “Та бэлэн үү” гэх реалити шоунд оролцжээ. Парис Хилтон болон бусад оролцогчид Дубай хүрэхээр онгоцонд сууцгаасан аж. Шоуны багийнхан шоугаа илүү хөгжилтэй болгохын тулд хуурамч түгшүүр зарлаж, Хилтоны суусан онгоц хакеруудын дайралтад өртөж, жолоодлогоо алдаж, удахгүй унах гэж буй тухай оролцогчдод хэлжээ. Ийнхүү хэлсний дараа оролцогчид айсандаа болоод шүхрээр онгоцноос бууцгаасан байна. Оролцогчид шүхрээр бууж дууссаны дараа хөтлөгч Хилтоныг онгоцноос шүхрээр буухыг хүссэн байна. Энэ үеэр Хилтон уйлж “Би үхэхийг хүсэхгүй байна. Хэрвээ би үхвэл олон хүн та нарыг алах болно” гэж хэлжээ. Тэрбээр хөтлөгчийн хамтаар шүхрээр аюулгүй газардсан байна. Хилтон газардсаныхаа дараа дөнгөлт гэдгийг мэдсэн бөгөөд ихэд уурссан аж.
Хилтон өөрийг нь дөнгөсөн шоуг шүүхэд өгч буйгаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр мөн сэтгэл санааны хохирол хэмээн 100 сая ам.доллар нэхэмжилж “Надаар тоглох хэрэггүй байсан юм. Намайг басамжилж, доог тохуу хийсэн бүхэн хариугаа авах учиртай” гэж жиргэжээ. Харин шоуны багийнхан “Хилтоныг дөнгөсөн гэж бодохгүй байна” гэж хариу мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ