Хүүхдийн номын ордон нэрээ өөрчлөв
2015-07-04

Хүүхдийн номын ордон гэснийг Хүүхдийн төв номын сан болгон өөрчилж, тус номын сангийн барилгыг шинээр барих газрын асуудлыг судлан, зохих журмын дагуу шийдвэрлэхээр боллоо.

 

Мөн Хүүхдийн төв номын сангийн бүтэц, дүрэм, орон тоог шинэчлэн батлах аж. Тус номын сан нь 32 орон тоотой, монгол, англи, герман, орос, хятад зэрэг хэлээр хэвлэгдсэн 80 мянга гаруй ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй, зургаан уншлагын танхимаар жилд байнгын 4000 гаруй уншигч, 80 мянган иргэнд үйлчилдэг байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин