Тэйлор Свифт сүй тавьжээ

img

Кантри дуучин Тэйлор Свифт, хөгжимчин Калвин Харристэй сүй тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэйлор инстаграмдаа найз залуудаа үүрүүлж буй зургаа байршуулаад “Итгэхэд бэрх л юм. Гэхдээ Харрис надад гэрлэх санал тавьсан. Гайхалтай мэдээ байгаа биз фэнүүдээ. Үнэнийг хэлэхэд, хуримаа хийж, гэр бүлтэй болохыг хүсч буйгаа хэлж мэдэхгүй байна. Зүгээр л хэн нэгнээр хайрлуулж, ганцаардахыг л хүсэхгүй байна. Надад дуусгаагүй их ажил байна. Харри хариугаа өгөх хугацаа олгосон ч надад хангалтгүй байна. Миний тархи хэтэрхий их ажиллаж бас ядарч байна. Гэрлэх санал надад дарамт эсвэл баяр баясгалан өгч буйг би сайн мэдэхгүй байгаа ч Харрист боломж олгохыг хүсч байна. Бид албан бусаар сүй тавьцгаасан. Манай найзууд бид хоёрын гэрч болсон. Хөгжилтэй байгаа биз. Би эцсийн шийдвэрээ гаргасны дараа бид гэрлэх болно. Харрисыг алдахаас айсан учир сүй тавьчихлаа. Буруу сонголт биш байгаасай” гэж бичжээ.

 

Сүй тавих ёслол Хавай аралд болжээ. Харрис өнгөрсөн дөрөвдүгээр сард Тэйлорт гэрлэх санал тавьсан ч татгалзсан хариу авсан юм. Тэрбээр твиттертээ “Би гэрлэх санал тавьсан ч татгалзсан хариу авчихлаа” гэж жиргэж байжээ. Тэрбээр Тэйлорыг өнгөрсөн сард Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “2015 Billboard Music Awards”-ийн үеэр “Шилдэг дуучин” төрөлд ялагч болоход нь дахин гэрлэх санал тавьсан байна.  

 

Тэйлор хариугаа өчигдөр хэлж, тэд сүй тавьцгаасан ажээ. “Гэхдээ Тэйлор ирэх зул сарын баяраар Харрист эцсийн хариугаа хэлэхээр тохиролцсон” хэмээн сүй тавих ёслолд гэрчээр оролцсон “Empire” киноны од Серух “TMZ” сайт ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТӨРИЙН БАНК:
БАЯР ХҮРГЬЕ
2015-07-15
f:
yug tiimee
2015-07-10
ariukaahaaajagalkmaiufyajnauhfvatyvaghavtracabuyh:
sain duuchin shuu xxe
2015-07-10
f:
yug tiimee
ЗОЧИН:
БАЯР ХҮРГЬЕ
2015-07-09