Мисс Н.Ану шагналын мөнгөөрөө Э.Эрдэнэбулган охинд амьсгалын аппарат авч өгнө

img

 

 

 

 

 

 

"Дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах ГАЛА тоглолт өчигдөр боллоо.

 

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг энэ наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг мисс Н.Ану гардан авлаа.



Ялагчийн титмийг авсан энэ бүсгүй өмнө “Miss-Mongolia 2013” наадмын титмийн эзэн болж байсан удаатай. 

 


Дэлхийн миссийн тэмцээнд манай улс сүүлийн жилүүдэд тогтмол оролцож байгаа бөгөөд миссүүд төдийлөн өндөр амжилт үзүүлээгүй байгаа.
 

Дашрамд дуугахад, тэрбээр эмийн гаж нөлөөний улмаас хүнд өвчинд нэрвэгдээд байгаа Э.Эрдэнэбулган охинд гар сунгаж, туслахаар болсон. Өөрийн даашинзаа 300 мянган төгрөгөөр худалдаж, олсон орлогоо охины эмчилгээнд зарцуулахаа цахим хуудсаараа мэдэгдсэн юм.

 

Харин өнөөдөр тэрбээр Э.Эрдэнэбулган охинд амьсгалын аппарат бэлэглэхээр болсон байна. 

 


 
Хандивын данс:
 
Хаанбанк: 5925096740 /Э.Эрдэнэбулган/
 
Төрийн банк: 103700428903 /Э.Эрдэнэбулган/
 
Холбогдох утас: 94793385 Э.Эрдэнэбулган охины ээж М.Нармандах

 

 

Б.Дэжид

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Ард түмэн л бие биенийхээ төлөө зүтгэх юм даа. Төрийн томчууд энэ өвчтэй, тусламж хэрэгтэй хүмүүст нэг өдрийнхөө хоолны мөнгө, эхнэрийнхээ ганц бандааш, гольфынхоо бээлийний мөнгө за бүр болъё гэхэд ганц удаагийн кофены мөнгөө хандивлахад овоо хэдэн төгрөг цуглана даа. Ямаартай ч мисс бүсгүйдээ амжилт хүсье. Бас баярлалаа.
2015-07-06
bi:
bayr hurgie ter monosiin todotgoltoi Erdenechimeg s l deer bn da hungulttei uneer uguuch ghd n bolomjgui gj hariu ugsun gj bsn
2015-07-06