Бүх одод наадамчдад зориулж тоглоно

Монгол түмний үндэсний их баяр наадам буюу Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр ирэх амралтын өдрүүдэд тохионо.
Үүнтэй холбогдуулан монголын рок попын одод нэгдсэн тоглолт хийхээр болжээ.
Тодруулбал, тэд наадамчин олонд зориулж энэ сарын 10-ны өдөр Crocust event hall-д 20:00 цагаас рок, поп урлагийнхны үе үеийн шилдэг уран бүтээлчид нэгдэн “Наадмын супер шоу”-г хийхэд бэлэн болжээ.
Тоглолтод Харанга, Нисванис, Чингис хаан, Хар сарнай, Камертон, Номин талст, Нисванис, Lumino, Lemons, A-Sound хамтлаг, МУГЖ Б.Сарантуяа, дуучин С.Наран, Б.Баярцэцэг, Хийлч Ч.Дэлгэрцэцэг болон шилдэг DJ нар хамтдаа нэгэн үдшийг доргиох юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ