Бекхэмийн хүүд хайраа илчлэв

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм Лондон хотноо зохион байгуулагдсан “Wireless Festival”-д оролцжээ. Энэхүү наадамд холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийн хүү Жайден Смит болон охин Уилло Смит нар оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нээлтийн ажиллагааны үеэр ах, дүү Смит нар Бруклинтэй зургаа авахуулжээ. Энэ үеэр Уилло, Бруклинд хайраа илчилсэн байна. Тэрбээр “Хөөрхөн юм аа. Найз охин байгаа юу. Шулуухан асууж байгаад минь уучлаарай. Үнэнийг хэлэхэд, чи надад таалагдаж байна. Хэрвээ хүсвэл дугаарыг минь авч болно шүү. Хүсвэл чи надад дугаараа өгч болно. Хоёулаа найзууд болцгооё. Бидний дунд хайрын гал асаж магад” гэж хэлжээ.
Уиллогийн үгийг сонссон Бруклин тун эелдэгээр “Маш их баярлаж байна. Алдартай найзтай болохыг хүсч байлаа. Өнөөдрөөс эхэлж би Смитийн хүүхдүүдтэй нөхөрлөх боллоо” гэсэн байна.
Жайден, дүү болон Бруклинтэй авахуулсан зургаа твиттертээ байршуулаад “Бид сайхан харагдаж байна” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ