Засгийн газар Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах шийдвэр гаргалаа

Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, олон улсын тэмцээнүүдэд тэргүүлсэн дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарт мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа гаргажээ.
П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр урамшуулна.
Харин Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн дуучин Э.Амартүвшинд 20 сая төгрөгийн урамшуулал олгохоор тус тус шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ