Жизель холливуудад хүч үзнэ

Загварын тайзаа орхиод буй Бразилийн супермодель Жизель Бундхен холливуудад хүч үзэж, жүжигчин болохоор төлөвлөж буйгаа Францын “Vogue” сэтгүүлд ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Загварын ертөнцөд баяртай гэж хэлсэндээ харамсахгүй байна. Сүүлийн хэдэн сар гэр бүлдээ анхаарал хандуулж, халамжтай хань, ээжийн үүргийг гүйцэтгэсэндээ баяртай байна. Гэхдээ Жизель олны анхаарлын төвд амьдрах дуртай гэдгээ энэ саруудад сайн ойлголоо. Би холливуудад хүчээ сорьж, дэлгэцнээ гарч буй кинонуудад тоглохыг хүсч байна. Хэд хэдэн найруулагч надад санал тавьсан” гэж хэлжээ.
Жизель карьерынхаа хугацаанд таван кинонд тоглосон бөгөөд хамгийн их амжилт олсон уран бүтээл нь 2009 онд дэлгэцнээ гарсан “Такси 3” кино билээ. Тэрбээр энэхүү кинонд дээрэмчний дүрийг бүтээсэн юм. Тэрбээр тун удахгүй Нью Йорк хотноо суурьшиж, тусгай жүжгийн сургуулилтад хамрагдаж, авьяасаа нээхээр төлөвлөж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ