Жүжигчин Ш.Алтанцэцэг МУГЖ боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мөрөөдлийн театрийн жүжигчин Ш.Алтанцэцэгт МУГЖ цол олголоо. Энэхүү шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв.
МУГЖ Ш.Алтанцэцэг "Багшийн дээдийн кино драмын ангийн төгсөгчдөөс төрсөн 5 дахь гавъяат нь боллоо. Урлагийн замд хөтлөн оруулсан Доржсамбуу багшдаа баярлалаа. Багш маань тэнгэрээс харж байгаа байх. Би сум, бригадаар явж маш олон удаагийн тоглолт хийсэн. Цастай, бороотой үед миний тоглолтыг үзэхээр ирж байсан ард түмэндээ баярлалаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ