Сэтгүүлзүйн салбараас СГЗ-үүд төрлөө

Эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнав. Тэр дунд сэтгүүлзүйн салбараас гурван Соёлын гавьяат зүтгэлтэн төрлөө. Тодруулбал орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй, Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн дууны инженер Ламжавын Сүрэнхорлоо, Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн редактор Лхаажавын Цагаандалай нар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтнүүд боллоо. Тэдний шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулав.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ