Хотын дарга матартай гэрлэжээ
2015-07-08

Мексикийн Сан-Педро Хуамелула хотын дарга Иоед Уаскес Рожас гурван настай Мариа Иза гэх матартай гэрлэсэн тухай “www.ibtimes.co.uk” мэдээллээ. Хуримын ёслол Сан-Педро Хуамелула хотноо болж 2000 гаруй хүн оролцон, хотын даргад баяр хүргэсэн байна. Сонирхолтой нь матарт сүйт бүсгүйн даашинз өмсүүлж, гивлүүр зүүлгэсэн аж.

 

Хотын ихэнх иргэд загас агнуурын тусламжтай амьжиргаагаа залгуулдаг бөгөөд эртний түүхэнд матартай гэрлэх нь загасчдын амьдрал сайжирч, олз омог ихэсдэг хэмээн үздэг байжээ. Хотын дарга ард түмнийхээ амьдралыг сайжруулахын тулд ийнхүү хэвлээр явагчтай хуримаа хийсэн хэмээн “AFP” агентлагт ярьжээ. Тэрбээр “Манай хот далайтай тун ойрхон оршдог. Тиймээс олон хүн загас барьж, гэр бүлээ тэжээдэг. Сүүлийн хэдэн жил загас баригдахаа болж, иргэд мөнгөгүй болсон. Тийм учраас би иргэдийнхээ сайн сайхны төлөө матартай гэрлэлээ” гэж хэлжээ.

 

Рожас өмнө нь хэд хэдэн матартай гэрлэж байжээ. Тэрбээр өнгөрсөн онд Лорд гэх матартай хуримаа хийсэн байна. Уг матар хэдхэн сарын өмнө машинд дайруулсан учир хотын дарга дахин матартай гэрлэжээ. Мексикчүүд матартай гэрлэсэн хотын даргад зориулж нислэл Мехико хотноо түүний хөшөөг барихаар төлөвлөж байгаа гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Xe xarin ch uxaantai bus uu? Ard irgediinxee amjirgaanii toloo sanaa zovood matartai ch gesen gerlej baina. Tegtel manai xotiin darga yaaj baina? xumuusiin amjirgaag bulaan avch ooriinxoo turiivchiig zuzaalj baina. Tenger gazar shig yalgaa baigaa bus uu?
2015-07-09
Сэтгэгдэл:
Манай Монголын энэ дээрх хэдэн мангаруудаас мангар хүн бас энд тэнд байдаг юм байна.
2015-07-08
Зочин:
Xe xarin ch uxaantai bus uu? Ard irgediinxee amjirgaanii toloo sanaa zovood matartai ch gesen gerlej baina. Tegtel manai xotiin darga yaaj baina? xumuusiin amjirgaag bulaan avch ooriinxoo turiivchiig zuzaalj baina. Tenger gazar shig yalgaa baigaa bus uu?