Саймон гашуудахаа больжээ

img

“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэлл өнгөрсөн амралтын өдөр ээжийгээ алдсан билээ. Саймоны ээж Жулиа 89 насандаа зүрхний шигдээсээр нас барсан юм. Энэхүү мэдээллийн дараа “X Factor” шоу хэсэг хугацаанд завсарлага авсан бөгөөд өнөөдрөөс эхлэн Саймон ажилдаа орсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Олон сая хүүхдийн мөрөөдлийг уландаа гишгэхийг хүсээгүй учир зовлон шаналлыг үл тооно би шүүгчийн суудалдаа эргэн ирлээ. Ээжийгээ хайрлах сэтгэлийг юутай ч зүйрлэж болохгүй. Миний ээж миний төлөө амьдардаг байсан. Өдөр бүр намайг гайхалтай, мундаг хэмээн магтаж, урам хайрладаг байсан. Таныгаа алдана хэмээн зүүдэлч явсангүй. Гэхдээ би сэтгэлийн тэнхээтэй байх болно. Таныгаа хэзээ ч мартахгүй” гэж хэлжээ. Саймоны ээж өнгөрсөн онд “NBS” телевизэд “Би хүүгээсээ олон зүйлийг шаардахгүй. Тэр миний ачийг хариулсан. Хүү минь аав болсон. Саймоныг хүүтэй болсон гэдгийг сонсоод ухаан алдах шахсан шүү” гэж ярьж байжээ. Саймон өнгөрсөн оны хоёрдугаар сард 54 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэрбээр хүүгээ Эрик хэмээн нэрлэсэн юм. Эрик Британийн хамгийн баян хүүхдээр нэрлэгдсэн бөгөөд түүний хадгаламжинд 50 сая ам.доллар байдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ