Женнифер Лопез таргалжээ

img

Дуучин Женнифер Лопез “Shades of Blue in Queens” киноны гол дүрийг бүтээж байна. Зураг авалт Нью Йорк хотноо үргэлжилж байна.  Лопез энэхүү кинонд мөрдөгчийн дүрийг бүтээж байгаа бөгөөд тэрбээр дүрдээ орохын тулд үсээ тайруулж, таван кг нэмсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү кино ирэх оны есдүгээр сард нээлтээ хийх бөгөөд 12 ангитай аж.  Тэрбээр анх удаагаа олон ангит кинонд тоглож байгаа юм.

 

Лопез твиттертээ “Цагдаагийн ажил хүнд гэдгийг ойлгох шиг боллоо. Би зураг авалт эхлэхээс дуусах хүртэл гүйж, харайж байна. Мөн мөрдөгчийн дүрийг бүтээхийн тулд жин нэмж, үсээ тайруулж, арьсаа бага зэрэг борлууллаа. Их ажилтай байгаа учир хоол ч идэх завгүй байна. Хөлс, хүчийг минь шавхаж буй кино амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэж жиргэжээ.

 

Энэхүү кинонд жүжигчин Рау Лиотта, Лопезийн хамтрагчийн дүрийг бүтээж байна.  Жүжигчин бүсгүй сүүлд аймшгийн төрлийн “The Boy Next Door” киноны гол дүрийг бүтээсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Манайхан шиг дүрдээ ороогүй юм гэж юу байхав дээ. Тариа хурааж байж уртаас урт хумстай ч байх шиг.
2015-07-09