Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарыг Хангарьд одонгоор шагнав

Өчигдөр орой Чингисийн талбайд тоглогдсон “Учиртай гурван толгой” дуурийн нээлтийн ёслолын үеэр зарим уран бүтээлчид нийслэлийн тэргүүн дээд шагналыг гардуулав. Энэ удаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн Монголын сонгодог уран бүтээлчдийг дэлхийд таниулсан МУГЖ Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарыг Хангарьд одонгоор шагналаа. Шагналыг НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар гардуулж, уран бүтээлчдэд баяр хүргэлээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ