Эх орноо хамтдаа дуулъя цэнгүүн болно

Жил бүрийн улсын баяр наадмын 11-ний орой нийслэлчүүдийг цуглуулдаг арга хэмжээ бол “Улаанбаатарын үдэш” цэнгүүн билээ. Уламжлал ёсоор өнөө орой Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Эх орноо хамтдаа дуулъя уриатайгаар болно.
Цэнгүүнд урлаг соёлынхон ая дуугаа өргөж, нийслэлчүүдтэйгээ наадмаа тэмдэглэнэ. Эх орноо хамтдаа дуулъя цэнгүүн Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 21-23 цагийн хороонд болох юм.
Залгуулаад салют буудуулна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ