Ирина Шейкийг эх орноосоо хөөв
2015-07-12

 

Оросын супермодель Ириан Шейкийг жүжигчин Брэдли Купертэй болзож эхэлснээс болж түүнийг сүрдүүлэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Тэрбээр Парис хотноо зураг авалтад оролцохоор хүрэлцэн ирээд байгаа бөгөөд хэсэг хугацаанд тус улсад амьдрахаар болжээ.

 

Харин Брэдли Куперийн франц фэнүүд модель бүсгүйг эх орноосоо хөөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Твиттерт “Ирана чи надтай эсвэл манай гишүүдтэй уулзвал үхнэ гэж мэдээрэй. Хурдан Парисаас яв. Чамайг харахыг хүсэхгүй байна. Би Куперийн төлөө юу ч хийж чадна” гэж жиргэжээ. Цагдаа нар жиргээний эзнийг хайж байгаа гэнэ.  Мөн Иринагийн буудалсан буудлын өрөөний хаалга дээр “Зайл” хэмээн бичсэн байна. Хамгаалагчид хаалга дээр бичсэн эмэгтэйг баривчилсан бөгөөд тэрбээр “Куперийн сонголт Ирина байсанд уур нь хүрсэн” гэж ярьжээ.

 

Гэхдээ Ирина өөрийг нь муулж, хөөж байгаа хүмүүсийг үл тооно Парист энэ сарыг дуустал байхаа твиттертээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Би Парист хайртай. Явахгүй” гэж жиргэжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин