Шагайн харваанд залуучууд түрэн орж байна

Шагайн харвааны холбооны дэд тэргүүн Л.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Танай баг шагайн харваанд гуравдугаар байр эзэлсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Шагайн харваанд энэ жил нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн Түвшинбаяр ахлагч баг түрүүлсэн. Хоёрдугаар байранд н.Шинэнбаяр ахлагчтай “Гурван ган” компанийн баг түрүүллээ.Манай баг гуравдугаарт байрт шалгарлаа.
-Нэг баг хичнээн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-Нэг багт 8-10 хүн байдаг.
-Өмнөх жилтэй харьцуулахад энэ жил хэр өрсөлдөөнтэй байсан бол?
-Энэ жил шагайн харвааны тэмцээнд залуучууд түрж орж ирж байна. 50 багийн 450 гаруй харваачид оролцлоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ