Өнөөдөр джаз хөгжмийн фестивальтай

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газартай хамтран Үндэсний их баяр наадмаар соёл урлагийн томоохон арга хэмжээг нийслэлчүүдэд хүргэж байна.
Үүний нэг нь джаз хөгжмийн фестиваль. “Ulaanbaatar swing night” нэртэй джаз хөгжмийн фестиваль өнөөдөр үдшийн 21.00 цагт Чингисийн талбайд болно.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монгол туургатаны Даншиг наадмыг наймдугаар сард Хүй долоон худагийн дэнж дээр зохион байгуулахаар төлөвлөж буй аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ