Сарлагийн наадгай болно

Баянхонгор аймгийн Шаргалжуутад энэ сарын 27-нд “Сарлагийн наадгай-2015” тэмцээн болно.
10 дахь жилдээ болох гэж байгаа уг арга хэмжээ нь бөхийн барилдаан, ихэр тугалны баяр, шилмэл бух шалгаруулах ёслол, Сарлагийн сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа, Сарлагийн сайхан айрагны уралдаан, дэмбээ зэрэг тэмцээн уралдаанаар үргэлжлэх аж.
Хамгийн гол нь энэхүү баяраас олсон орлогыг "Халуунболор" төвийн саажилттай хүүхдийн сувиллын барилгын санхүүжилтэд зарцуулах юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ