Жонни Деппийн охин сурталчилгаанд тоглов

img

 

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппийн охин 16 настай Лила Росе “Chanel” брэндийн нарны шилний сурталчилгаанд тоглосон тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Тэрбээр өнгөрсөн жилээс тус брэндтэй хамтран ажиллах болсон бөгөөд саяхнаас үндсэн моделиор нь ажиллах болжээ. Лилагийн тоглосон суртчилгаа цацагдаж эхлээд ганцхан цагийн дотор 895 ширхэг нарны шил зарагдсан байна.


Жүжигчин эр твиттертээ охиныхоо зургийг байршуулаад “Миний баяр баясгалан. Чи минь ямар үзэсгэлэнтэй юм бэ. Миний охин гэхэд итгэж чадахгүй байна. Чамдаа уран бүтээлийн амжилт хүсье” гэж жиргэжээ.  Мөн Деппийн эхнэр, загвар өмсөгч Амбер Херд фэйсбүүктээ “Аав шигээ царайлаг юм аа” хэмээн бичжээ.


1999 онд Депп охиныхоо ээж Ванесса Парадистэй гэрлэж,  2008 онд гэрлэлтээ цуцлуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ