Паттенсон сүйгээ цуцалжээ

img

 

“Бүрэнхий” цувралын од, жүжигчин Роберт Паттенсон энэ оны эхээр Британийн дуучин бүсгүй Фка гэгчтэй болзож эхэлсэн билээ. Жүжигчин эр хэдхэн сарын өмнө Фкатай сүй тавьснаа албан ёсоор мэдэгдэж, хуримаа ирэх оны эхээр хийнэ хэмээн фэнүүддээ мэдэгджээ.  Фка сүйт залуугийнхаа өгсөн бөгжийг үргэлж гайхуулж, зургийг нь үргэлж твиттер, инстаграмдаа байршуулдаг юм.  Тэд өнгөрөгч гуравдугаар сард Лондон хотноо сүй тавьцгаасан бөгөөд Паттенсон сүйт бүсгүйдээ 750 мянган ам.долларын үнэтэй ягаан алмаазан бөгж бэлэглэсэн билээ.

 

Тэгвэл олны анхаарлын татаад байсан хос сүйгээ цуцалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд саяхан салсан бөгөөд хамтран амьдрахаа больсон хэмээн нэрээ нууцалсан гэрч “TMZ” сайтад ярьжээ.  Тэрбээр “Паттенсон хүүхэдтэй болохыг тийм  ч их хүсэхгүй байгаа. Харин Фка эсрэгээрээ. Хүүхэдтэй болохыг хүсч, уран бүтээлээсээ хүртэл хэсэг хугацаанд чөлөө аваад байгаа. Хүүхдийн асуудлаас болж тэд муудалцсан. Тэгээд л салцгаасан” гэсэн байна.

 

Мөн Паттенсон инстаграмдаа байршуулсан Фкатай авахуулсан хэд хэдэн зургаа устгажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ