”Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолт болно

Увс аймагт баруун бүсийн наадам, Сүхбаатар аймагт зүүн бүсийн даншиг, Өвөрхангайд Занабазарын 380 жилийн ой, Өмнөговьд говийн бүсийн наадмууд энэ долоо хоногт тохионо.
Тэгвэл Увс аймгийн ойн баяр наадмын арга хэмжээнд Улсын Филармонийн уран бүтээлчид “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолтыг толилуулах аж.
Тус аймгийн бөхийн өргөөнд болох энэхүү тоглолт долдугаар сарын 23, 24-ний 19.00 цагаас тоглогдох юм. Тоглолтод Улсын Филармони бүрэн бүрэлдэхүүнээрээ Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга дуучин С.Баттулга (МУСТА), Д.Бурмаа (МУСТА), Н.Наранбаатар (МУСТА), Ц.Хулан (МУСТА), Т.Амина (МУСТА), П.Өнөржаргал (МУСТА), Л.Насанбуян (МУСТА) зэрэг уран бүтээлч оролцоно.
Концертын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар, ерөнхий удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Намсрайжавын Бүтэнбаяр нар ажиллах аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ