Деми Мурын гэрээс цогцос олджээ

Холливуудын нэрт жүжигчин Деми Мурын Лос Анжелес хот дахь гэрийн усан сангаас 21 настай эрэгтэйн цогцос олдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эрэгтэйн цогцсыг цагдаагийнхан өчигдөр орон нутгийн цагаар 5.30 цагт уснаас гаргажээ.
Энэ үед жүжигчин гэртээ байгаагүй гэнэ. Лос Анжелес хотын цагдаагийнхан энэхүү хэргийг шалгаж байгаа бөгөөд цогцос олдсон байшингийн эзэн Демиг өнөөдрийн дотор гэртээ ирж, мэдүүлэг өгөхийг хүсчээ. Мөрдөгч Барри Монтомери “Деми Мурын гэрээс цогцос олдсон. Гэхдээ энэхүү хэрэгт жүжигчин холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Байшингийн ойр орчмыг битүүмжилсэн” гэж ярьжээ.
Хэрэг гарахын өмнөх өдөр Демигийн охин Скотт 24 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Румер Мур инстаграмдаа цогцос олдсон усан санд олуулаа сэлж байгаа зургаа байршуулсан байна. Хохирогч залуу усанд сэлж чадахгүйн улмаас амиа алдсан байх магадлалтай гэв.
Жүжигчин энэхүү байшинг 2005 онд худалдан авсан бөгөөд таван жил экс нөхөр Эштон Катчертэй амьдарч байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ