Шинэ хүнээ Жулиа гэж нэрлэнэ

img

“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэлл “UK” телевизийн “Надтай ярилцаач” ток шоунд оролцож, эхнэр нь хоёр дахь хүүхдээ тээж буй тухай ярьжээ. Саймон өнгөрсөн оны хоёрдугаар сарын 14-нд буюу хайрын баяраар анхны хүүгээ өлгийдөн авсан билээ. Тэрбээр хүүгээ Эрик хэмээн нэрлэсэн юм. Тэгвэл Саймоны эхнэр Лоурен гурван сартай жирэмсэн гэнэ. Саймон “Хүүхэд миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн гэхэд болно. Эрик намайг уян зөөлөн болгосон. Би хүүгээ харах, үнсэх тун дуртай. Хэдхэн хоногийн өмнө Лоурен жирэмсэн гэдгээ хэлсэн. Их баярласан шүү. Одоо хүртэл баярласаар байна” гэж хэлжээ.


Саймон шинэ хүнээ ээжийнхээ нэрээр нэрлэх гэнэ. Учир нь Саймоны ээж Жулиа энэ сарын 9-нд 89 насандаа таалал төгссөн юм. “Ээжийгээ мартах амаргүй байна. Ээж минь миний зүрх, бүх зүйл байсан. Таныгаа мартахгүйн тулд шинэ хүнээ Жулиа гэж нэрлэх болно” гэж Саймон хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ