Оверкиллийн дууг оруулахдаа өөрийгөө их эвдсэн

Олон сая үзэгчийг байлдан дагуулж, хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн ч дэлхийн 14 орны кино чартыг тэргүүлээд буй “Minion” хүүхэлдэйн киноны гол дүр, хорон санаат Скарлет Оверкиллийн дүрд дуу оруулсан жүжигчин Сандра Буллокийн “www.newsunited.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргье.
-Энэхүү ярилцлагыг бүх насныхан уншиж болно. Учир нь манай студид “Minion” хүүхэлдэйн киноны нэгэн баатарт дуу оруулж, олон сая хүүхдээс өндөр үнэлгээ аваад буй холливуудын нэрт жүжигчин Сандра Буллок хүрэлцэн ирээд байна. Хүүхдүүд “Minion”, “Minion”, “Minion” гэх боллоо. Анх удаагаа хүүхэлдэйн кинонд дуу оруулж байна уу?
-Тиймээ, анх удаагаа хүүхэлдэйн кинонд дуу оруулж байна. Хүүхэлдэйн баатартай адилхан ярьж, хөдлөх их амаргүй байлаа. Үнэхээр амаргүй даваа. Их сэтгэлээр унасан. Яанаа бид хоёр адилхан ярьж, хөдөлж, сэтгэж чадахгүй байна гээд л. Гэхдээ эцсийн эцэст миний дуу хоолой дэлгэцэнд үлдлээ. Хүүхэд минь хүртэл ээжийнхээ дууг танихгүй байсан. Би янзтай гэх үгийг жоохон испани аялгатай хэлдэг юм. Скарлет Оверкилл минионуудыг онгоцонд суулгаад “янзтай” гэж хэлдэг юм. Тэр үгийг хүү минь сонсчихоод “Ээжээ, тантай адилхан “янзтай” гэж хэлдэг юм байна” гэсэн. Үнэхээр инээдэмтэй. “Юу гэнээ ээж нь Оверкиллийн дүрд дуу оруулсан ш дээ. Чи мэдээгүй юм уу. Чамаас бусад нь энэ тухай мэдэж байгаа” гэж хэлэхэд хүү минь “Худлаа хэлэхээ боль. Таны утгагүй ярианаас болоод би зарим хэсгийг нь ойлгохгүй байна” гэдэг байгаа. Хүү минь том болоод л хайртай хүүхэлдэйн киноны нэг хэсэг нь ээж нь гэж мэдээд их баярлах байх даа.
-Луйс одоохондоо балчирхан байгаа болохоор ээжийнхээ дууг танихгүй байгаа бололтой?
-Тиймээ. Скарлет Оверкилл их зальтай хүүхэн. Тэрбээр сайхан харагдах, мөнгөтэй болохын тулд хэнтэй ч нөхөрлөхөд бэлэн. Тийм учраас би Оверкиллийн дууг оруулахдаа өөрийгөө их эвдсэн. Хоолойгоо маягтай болгохын тулд их хичээллэсэн. Бодит байдал дээр би тийм ч маягтай биш. Тиймээс хүү минь ээж бодит байдал дээр ийм. Тиймээс Оверкилл ээж биш байх гэж бодсон байх.
-Таны хүүд “Minion” хүүхэлдэй таалагдсан уу?
-Тиймээ их таалагдсан. Киноны нээлтийн дараа Луйс унтлагын өрөө, тоглоомын өрөөгөө шар болгож, их олон минион худалдаж авсан. Хэрвээ манайд очвол Луйсын гэх бүх зүйл шар өнгөтэй байгаа. /Инээв/
-Кинонд тоглоход ихэвчлэн зохиолоо сайн ойлгож, дүрээ амилуулах байдаг. Харин хүүхэлдэйн кинонд, тэр тусмаа өмнө нь тааралдаж, юм ярьж үзээгүй хүн эсвэл хийсвэр дүрд дуу оруулах ямар байсан вэ. Ер нь хүүхэлдэйд дуу оруулах ямархуу вэ. Ямар зүйл дээр анхаарлаа хандуулвал, дүрээ амилуулж чадах билээ?
-Хүүхэлдэйнд дуу оруулах кинонд тоглохтой адилхан. Бид зохиолчийн тархи, уран хийсвэр сэтгэлгээнээс бий болсон дүрд тоглож, зөвхөн зохиол дээр байгаа нэгнийг амьдруулдаг. Харин дуу хоолойгоор дэлгэцэн дотор байгаа нэгнийг амьдруулдаг. Тиймээс тэр уран бүтээлчээс адилхан ур чадвар шаарддаг.
-Та өөртэй итгэлтэй байна уу. Ирэх “Оскар”-оос “Шилдэг дуу оруулагч” шагналыг хүртэж чадах болов уу?
-Оверкиллийн дуу хоолойгоор уу. Би энэ асуултад их бодолтой хариулах хэрэгтэй. Бараг үгүй байхаа. Хүссэн бүхэн алтан хүний эзэн болж чаддаггүй.
-Тэгэхдээ та алтан хүний эзэн шүү дээ. Ихэнх алдартан алтан хүн авах үедээ уйлдаг ч дараа зүгээр л нэг төмөр хүн шиг үзэж, хаа тааралдсан газраа тавьдаг. Та алтан хүнээ хэр халамжилдаг вэ?
-Шагнал авахгүй ч гэлээ гоёмсог даашинз өмсөөд “Оскар” зохион байгуулагдаж буй театрт уригдах үнэхээр сайхан байдаг. Зөвхөн хүндэтгэлийн танхимд орох хүндтэй зочдын нэг болсондоо баярладаг. Ганцхан шагналын төлөө олон хүн өрсөлддөг. Хамгийн гол нь шүүгчдийн анхаарлыг татаж, алтан хүний эзэн болох тэнгэрт ниссэн мэт гайхалтай мэдрэмж төрүүлдэг. Нэрийг минь дуудах тэр агшинг үгээр илэрхийлж чадахгүй байна. Шагналаа аваад тайзан дээр гарах үед чи зөвхөн гайхалтай харцуудыг олж харах болно. Алтан хүнийг атгах үед ер бусын тайлагдашгүй нэгэн ертөнцийн хаалгаар орж байгаа мэт мэдрэмж төрдөг. Энэ бол зөвхөн шагнал авах тэр агшин. Харин алтан хүнийг бариад гэртээ очих үед нэг л тийм өөрийнх мэт мэдрэмж төрдөг. Харах бүрт сэтгэл хөдөлж, тэр өдрийн агшин мэдрэгддэг. Тиймээс алтан хүнээ хамгийн их харагддаг газартаа тавьдаг. Таны хэлсэн алтан хүнтэйгээ ёс бус харьцдаг жүжигчид миний бодсон, мэдэрснийг мэдэрсэн. Тиймээс өдөр бүр таашаал авахын тулд нүдэнд тусах газартаа алтан хүнээ байрлуулдаг байх. Усанд орох дуртай нэгэн угаалгын өрөөндөө байрлуулж болно. Бусад хүмүүст эвгүй ч тэр хүнд таалагдаж байхад л хангалттай байх.
-Та “Таталцал” кинонд тоглож, сансрын уудам орон зайд нэвтэрсэн. “Мисс цагдаа I, II” тоглож, гоо бүсгүй болсон бол “Minion” хүүхэлдэйд дуу оруулж, дэлгэцэн дотор дуу хоолойгоо мөнхөлсөн. Ер нь өөрийнхөө тоглосон уран бүтээлээ үзэхэд ямар байдаг. Шүүмжлэлтэй талаас нь хардаг уу эсвэл өөрөөрөө бахархдаг уу?
-Аль аль нь. Таны хэлсэн дүрүүд хоорондоо тэс өөр. Би инээдмийн жанрын төрөлд гайгүй гэдгээ “Мисс цагдаа” кинонд тоглоод л мэдсэн. Харин сэтгэл зүйн драмын төрөлд сайн гэдгээ ч дараа дараагийн кинонуудаасаа мэдсэн. Би тоглосон дүрээ үзээд “давгүй” гэх үнэлгээ өгдөг. Гэхдээ заримдаа шүүжлэлтэй зүйл байдаг. Энэ тухай ярихыг хүсэхгүй байна.
-Та олон жил ганц бие амьдарч байна. Хэзээ гэрлэх төлөвлөгөөтэй байна?
-Надад таалагдах залуус олдож байгаа ч Луист огт таалагдахгүй байна. Би ч гэсэн шинэ харилцаа эхлүүлэхийг хүсч буй ч хүүгээ бодоод л тэвчиж байна.
-Таныг уйлуулсан цор ганц эрэгтэй хүн бол экс нөхөр Жесси Жеймс гэж ярьж байхыг чинь сонссон. Та хоёр одоо уулзаж байгаа юу?
-Би Жессиг уучлаагүй. Бид сайхан амьдардаг байсан. Даанч би Жессигийн сэтгэлийг хөдөлгөж чадаагүй учраас эр нөхөр минь надаас урваж, нууц амрагтай болсон байх. Гэхдээ хуурахыг хүссэн бол баригдахгүй байх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд, америкчууд Жессиг одоо хүртэл үзэн яддаг. Хэрвээ тэр залуу нууц амрагийн асуудлаа нууцалсан бол бидний амьдрал өөр ч байх боломжтой байсан.
-Хэрвээ тэр үед баригдаагүй өнөөдрийг хүрсэн бол та Жесситэй амьдарсаар байх байсан гэж үү?
-Баригдахгүй байна гэдэг урлаг. Хамгийн гол нь би мэдээгүй байсан бол хамтдаа амьдарсаар байх болно.
-Та хүүхэд төрүүлж байгаагүй. Энэ асуудал Жессигийн дургүйцлийг хүргэсэн болов уу. Эрчүүд хүүхэд өргөж авахаас илүү өөрийнхөө хүүхдэд дуртай байдаг?
-Магадгүй л юм.
-Та жирэмсэн болох төлөвлөгөөтэй байна уу?
-Үгүй ээ, төрөхгүй ээ. Би тийм ч сайхан биетэй биш ч гэлээ төрөхийг хүсэхгүй байна. 50 нас хүрчихээд жирэмсэн болох нь утгагүй хэрэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ