Монакогийн гүнж ярилцлага өгчээ

img

Газар дундын тэнгисийн Монако улсын угсаа залгамжлах ханхүү II Албертын анхны эхнэр Тамарагаас төрсөн 23 настай Жасмин Грасе Грималди “Harper's Bazaar” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 15 наснаасаа АНУ-д амьдарч, өнгөрсөн онд Харвардын их сургуульд элссэн байна.

 

Жасмин “Би Монако улсын угсаа залгамжлагч биш. Аав минь хорвоод мэндлээд удаагүй байгаа ихрүүддээ тун хайртай. Хуулийн дагуу Жак угсаа залгамжлах болно. Гэхдээ би сэтгэлээр унахгүй байгаа. Үнэхээр сайхан байна. Би дүү нартаа хайртай” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд ханхүү Албертийн гэргий, гүнж Шарлен ихэр хүүхэд төрүүлсэн билээ. Ханхүү ихрүүдээ Габриелла Тереза Мари болон Жак Оноре Ренье хэмээн нэрлэсэн юм. Тус сэтгүүл гүнжийн зургийг авахын тулд хоёр жил орчим санал тавьжээ.

 

Анх удаагаа хаан угсааны хүн ярилцлага өгч, сэтгүүлд зургаа авахуулсан нь энэ юм байна. Өнөөдрийг хүртэл Их Британийн угсаа залгамжлагчид ганц ч сэтгүүлд албан ёсоор зургаа авахуулаагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ